Хан-Уул дүүрэг, Улаанбаатар · Даваа–Бямба
ABM Intercontinental Recruitment ХХК · 2016 оноос хойш

Итгэлтэй халамж, азжаргалтай гэр бүл

Mom Nanny Center Mongolia нь 2021 оноос хойш Монгол гэр бүлүүдэд нарийн сонгон шалгаруулалт, тогтмол сургалтад хамрагдсан асрагч, гэрийн үйлчлэгч зуучилж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, гэр бүлийн амар амгаланг эрхэмлэн ажиллаж байна.

420+Амжилттай зуучлал
2021оноос хойш
3улсын түншлэл
INAгишүүн 2023-аас
🛡️
ISO стандартруу үе шаттай шилжиж байна

Хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагууд

🛡️ Мандал Даатгал 🧪 ТОД Онош Лаборатори ➕ Монголын Улаан Загалмай 🧠 СЭМҮТ 🎗️ Бие даасан сэтгэл зүйчид 🌐 International Nanny Association
ABM Intercontinental Recruitment ХХК-ийн баг оффист
Бидний тухай

ABM INTERCONTINENTAL RECRUITMENT LLC — Ур чадварыг холбож, боломжийг бүтээнэ.

ABM Intercontinental Recruitment ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-нд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал М.Азжаргал-ын удирдлагын дор аялал жуулчлал, ретэйл стор чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оноос хойш байгууллагын цөм үйл ажиллагаа нь Mom Nanny Center Mongolia — Монгол гэр бүлүүдэд мэргэшсэн асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ болсон.

Бидний эрхэм зорилго нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхныг хамгаалж, эцэг эхчүүдэд найдвартай, мэргэжлийн түвшний асрагчийг зуучлах үйлчилгээ, мөн үйлчлүүлэгч, эцэг эхийн сэтгэл ханамжийн баталгааг олгох явдал юм.

Бид зөвхөн хүнийг ажлын байртай холбодоггүй — ажилтны эрх, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хариуцлагыг нэгтгэсэн мэргэжлийн зуучлалын тогтолцоог бүрдүүлдэг.

М.Азжаргал Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, ABM Intercontinental Recruitment ХХК
Мэргэжлийн байгууллагаАлбан ёсны бүртгэлтэй ХХК
ISO 45001 · 30405 · 9001Стандартыг үе шаттай нэвтрүүлж байна
INA гишүүнInternational Nanny Association, 2023-аас
Судалгааны бүтээлХүүхэд Асрагч Зуучлах Үйлчилгээний Талаарх Олон Улсын Бодлогын Шинжилгээ
Жишээ ажлууд

Бидний өдөр тутмын үйл ажиллагаанаас

Гадаадаас ирсэн ажилтныг угтахаас эхлээд, шилдэг ажилтнаа шагнах хүртэл — Mom Nanny Center Mongolia-ийн амьдрал.

Асрагч хүүхэдтэй хөгжөөнтэй тоглож буй нь
Гадаадаас ирсэн ажилтнуудыг Улаанбаатар онгоцны буудалд угтаж байгаа нь
Дархан-Уул аймгийн холбогдох байгууллагатай хамтран ажиллаж буй нь
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж буй нь
Эрдэнэт хотод зохион байгуулагдсан баг хамт олны арга хэмжээ
Дарханд зохион байгуулсан мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээ
Компанийн удирдлагууд оффист ажиллаж буй нь
Эрдэнэт хотод зохион байгуулагдсан уулзалт дээр илтгэл тавьж буй нь
Шилдэг ажилтнаа шагнаж буй ёслол
Дарханд зохион байгуулагдсан танилцуулга, ярилцлага
Эрдэнэт хотод манай төвийн танилцуулга хийж буй нь
Эрдэнэт хотын уулзалтад оролцогчид
Ажлын байрны нэрэмжит өдөрлөгийн шагнал гардуулж буй нь
Компанийн танилцуулга хийж буй нь
Жилийн шилдэг ажилтнаа шагнаж буй ёслолын үдэшлэг
Үйлчилгээ

Гэр бүлийн хэрэгцээнд тохирсон гурван үндсэн үйлчилгээ

Дотоод болон гадаадын мэргэшсэн ажилтан зуучлалаас эхлээд тогтмол сургалт, чанарын баталгаа хүртэл — бид үйл явцын алхам бүрдээ дэмжлэг үзүүлэн оролцож ажилладаг.

🇲🇳

Монгол хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч

Улаанбаатар хот төдийгүй орон нутагт гэр бүлүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан нарийн сонгон шалгаруулалт хийж, мэргэшсэн дотоодын асрагч, гэрийн үйлчлэгч зуучилна.

  • Ярилцлага, суурь шалгалт, лавлагаа магадлагаа
  • Ажил олгогч үйлчлүүлэгч нарын хэрэгцээ, шаардлагад тохирсон сонголт
  • 420+ гэр бүлд амжилттай зуучилсан туршлага

Харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаарах тул бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.

Лавлагаа авах
🇵🇭

Филиппин хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч

Филиппиний лицензтэй агентлагуудтай хамтран мэргэшсэн, англи хэлтэй, туршлагатай хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийг зуучилна.

  • Тухайн улсын хууль ёсны баримт бичгийн бүрдүүлэлтийг хамтран хийнэ
  • Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд ажилтны ажиллах, амьдрах орчны бүрэн байдалд анхаарч ажилладаг
  • Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцааг гэрээний хүрээнд тэнцвэртэй, ил тод зохицуулж, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход анхаарч ажилладаг.

Харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаарах тул бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.

Үнийн санал авах
🌏

Үйлчилгээний туслах ажилтан (Непал, Бангладеш)

Непал, Бангладеш лицензтэй агентлагуудтай хамтран цэвэрлэгч, үйлчилгээний туслах ажилтан зуучилна.

  • Тухайн улсын хууль ёсны баримт бичгийн бүрдүүлэлтийг хамтран хийнэ
  • Ажилтны ирэх онгоцны тийзийг ажил олгогч хариуцна
  • Гэрээ байгуулагдснаас хойш ойролцоогоор 1 сарын дотор ажилтан МУ-д ирнэ
Зуучлалын хөлс1,798,000₮

НӨАТ 10% ороогүй — урьдчилсан зөвшөөрөл, визийн зардал багтсан.

  • Сарын цалин: туслах ажилтан $500, цэвэрлэгч/үйлчлэгч $400 (татвар ороогүй)
  • Ажилтныг байрлуулбал нэмэлт сарын 500,000₮ байрны төлбөртэй
  • Ажилтны ирэх онгоцны тийзийг ажил олгогч хариуцна
  • Гэрээ байгуулагдснаас хойш ойролцоогоор 1 сарын дотор ажилтан МУ-д ирнэ
Лавлагаа авах

Захиалгаар гэр/оффисын цэвэрлэгээ болон арга хэмжээ зохион байгуулалт зэрэг нэмэлт үйлчилгээг мөн үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдож лавлана уу.

Сургалт & Чанарын баталгаа

Ажилтан бүр тогтмол сургалтад хамрагддаг

Мандал Даатгал, ТОД Онош Лаборатори, Монголын Улаан Загалмай, СЭМҮТ болон бие даасан сэтгэл зүйчидтэй хамтран дараах сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг:

  • Монгол хоолны сургалт
  • Хүүхдийн аюулгүй байдал
  • Хүүхдийн хоол тэжээл
  • Ариун цэвэр, цэвэрлэгээ
  • Анхны тусламж
  • Мэргэжлийн асрах ур чадвар
  • ХАБЭА-н зөвлөгөө
  • ISO стандартын сургалт
Сургалтын үеэр бэлтгэсэн хоолны тавган чимэглэл Ажилтнуудад зориулсан танилцах, чиглүүлэх сургалт Нярайд зориулсан анхны тусламжийн сургалт Гал тогооны сургалтад оролцсон баг хамт олон
Харилцагчийн сэтгэгдэл

Гэр бүлүүд бидний тухай юу гэж хэлдэг вэ

Манай үйлчлүүлэгчдийн бодит сэтгэгдэл.

★★★★★

"Бидний гэрт асрагчаар ажилласан Б.Ануужинд гэрээний нэг жилийн хугацаанд үзүүлсэн өндөр хариуцлага, сахилга батынх нь төлөө талархаж байна. Ажлын цагаа үнэнч шударгаар сахиж, охиндоо элэгсэг, энэрэнгүй хандаж, бүтэн жилийн турш ажлын цагийн хоцрогдол, тасалдалгүй ажилласанд маш их баяртай байна. Танай байгууллагаас цаашид ч ийм өндөр хариуцлагатай, үнэнч шударга асрагчаар үйлчилдэгт баярлалаа."

ГБ
Үйлчлүүлэгч гэр бүлНэрийг хамгаалах хүсэлтээр
★★★★★

"Асрагч С.Уянга маань 2023.1.12-ноос 2024.1.12 хүртэл манай гэрт ажиллалаа. Уянга хоол хийх, цай тавих, хүүхэд харах бүх л талаараа маш сайн байлаа. Ажиллах хугацаандаа хүүхэд харахаас гадна өөрийн санаачилгаар бусад зүйлд ч бидэнд тусалж байв. Бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн алдаа, гомдол, маргаан гараагүй."

ГБ
Үйлчлүүлэгч гэр бүлНэрийг хамгаалах хүсэлтээр
★★★★★

"Ажилчдынхаа хөгжил дэвшилд анхаарч ажилладагт танай байгууллагад баярлалаа!"

АО
Ажил олгогч гэр бүлГадаадын ажилтан авсан харилцагч
Асуулт хариулт

Түгээмэл асуултууд

Ярилцлага, сонгон шалгаруулалт, эрүүл мэндийн үзлэг, оношлогоо зэрэг олон үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Тийм. Гэрээнд заасан хугацааны дотор ажилтан тохирохгүй бол бид дахин зуучлах, солих үйлчилгээ үзүүлдэг. Дэлгэрэнгүйг холбогдож лавлана уу.

Тухайн улсын лицензтэй агентлагтай хамтран виз, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл зэрэг шаардлагатай бичиг баримтыг бид хамтран бүрдүүлдэг.

Тийм — Мандал Даатгал болон ТОД Онош Лабораторитой хамтран ажлын байрны эрсдэлийн даатгал, ахуйн замаар халдварлах эрсдэлийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулдаг.

Хүүхдийн аюулгүй байдал, анхны тусламж, хоол тэжээл, ариун цэвэр, ажилчдын ажлын байрны стрессийг бууруулах сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хийж, нэмэлтээр дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажилчдад иргэний хэргийн гэмт хэрэгт чиглэсэн сэдвээр, мөн СЭМҮТ-ийн мэргэжилтэнтэй хамтран бие хүний сэтгэл зүйн тест болон ISO-д тулгуурласан ур чадварыг дээшлүүлэх зэрэг сургалтад тогтмол хамрагддаг. Дэлгэрэнгүйг "Сургалт" хэсгээс үзнэ үү.

Хэрэгцээ, шаардлагаас хамаарч ихэвчлэн 30 хоногийн дотор тохирсон горилогчийг санал болгодог. Яаралтай тохиолдолд бидэнтэй холбогдоно уу.

Тийм, бид Монгол Улс даяар үйлчилгээ үзүүлдэг.

Манай байгууллага үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ISO 9001, ISO 30405, ISO 45001 стандартад нийцсэн нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн "Хүүхэд Асрагч Зуучлах Үйлчилгээний Талаарх Олон Улсын Бодлогын Шинжилгээ" судалгааг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн — энэ нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ олон улсын түвшинд хэрхэн хөгжиж, зохицуулагдаж байгаа, мөн гэрийн дотоод орчинд ажиллах асрагч, үйлчлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, эрх ашгийг төрөөс хэрхэн дэмжиж, хянаж, зохицуулдаг талаар Их Британи, Өмнөд Солонгос, Филиппиний туршлагад тулгуурлан судалсан ажил юм. Иймээс бид үйл ажиллагаагаа стандарт, судалгаа, мэргэжлийн сонгон шалгаруулалт, чанар ба аюулгүй байдлын тогтолцоонд тулгуурлан хөгжүүлж байна.

Тийм. Цаашид энэхүү судалгааны ажлыг олон нийт, салбарын байгууллага, мэргэжилтнүүдэд хүртээмжтэй болгох зорилгоор гарын авлага эсвэл ном хэлбэрээр хэвлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Мэдээ, мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ

Гишүүнчлэл

International Nanny Association-гийн гишүүнээр элслээ

Mom Nanny Center Mongolia нь олон улсын мэргэжлийн стандартыг дагаж мөрдөх зорилгоор INA-гийн гишүүнчлэлд элссэн.

Судалгаа

Хүүхэд Асрагч Зуучлах Үйлчилгээний Талаарх Олон Улсын Бодлогын Шинжилгээ

Үүсгэн байгуулагч М.Азжаргалын бичсэн, Их Британи, Өмнөд Солонгос, Филиппиний туршлагыг харьцуулсан судалгаа нь Монголд анхных гэгддэг бөгөөд оюуны өмчийн эрхээр бүртгэгдсэн.

Чанарын баталгаа

ISO 45001, 30405, 9001 стандартыг нэгтгэсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлж байна

Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний нөөцийн менежмент, чанарын удирдлагын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж, Азийн бүсэд энэ салбарт анхдагчдын нэг болохоор ажиллаж байна.

Холбоо барих

Бидэнтэй холбогдоорой

Асрагч, гэрийн үйлчлэгчийн хүсэлт гаргах, эсвэл асуулт байвал доорх маягтыг бөглөнө үү.

📍
ХаягХан-Уул дүүрэг, 15-р хороо, "Тусгалт" оффис төв, 5 давхар, 501 тоот, Улаанбаатар
✉️
Mom Nanny Center Mongolia-ийн Facebook хуудасны QR код
Facebook хуудсаар зочлохQR кодыг уншуулна уу, эсвэл facebook.com/momnannycenter.mn